Гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилсон чуулган 14.00 цагаас хуралдах уу

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:Chuulgan2026shine/chuulgan06.png

ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох танилцуулга, төсвийн хэлэлцүүлгүүдийг хийх УИХ-ын чуулганы хуралдаан хоёр дахь өдрөө ирц хүрээгүй тул хойшилсон. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт 52 гишүүний ирцтэйгээр хойшилсон хуралдаан өчигдөр 14.00 цагт товлогдсон ч мөн л дөрвөн цагийн турш ирц хүлээж, 50 хувийн ирцтэйгээр маргаашийн 14.00 цаг хүртэл хойшилсон юм.

Тэгвэл өнөөдөр 14.00 цагаас товлогдсон хуралдаан ирц бүрдэж, хуралдах эсэх нь мөн эргэлзээтэй байгаа юм. МАН-ын Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүрээллийн 15 гишүүн чуулганы ирцэд бүртгүүлээгүй бол АН-ын бүлгийн гишүүд МАН-ынхан ирцээ бүрдүүлтэл орохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

tenx-hd