Прокурор: Жолооч туршлагагүйн улмаас ГАЗ АЛДАЖ, гал тул шүүх хурлыг үргэлжлүүлэх нь зөв

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
70
legacy:Aluungua/untitled56.jpg

“Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой ослын жолооч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Түүний өмгөөлөгч прокурорын саналыг Эрүүгийн тухай хулийн 16.2 заалтыг зөрчиж буй тул дахин шинжилгээний баг томилж, дүгнэлт гаргах санал гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өмнөх мэдээг энд дарж уншина уу

Тэгвэл эл асуудал дээр прокуророос жолоочийг том оврын авто ослын сохор бүсэд хөдөлгөөн хийхдээ араа хараагүйгээс болж хоёр автомашин хоорондоо мөргөлдөж гал гарсан тул прокурорын дүгнэлтийг зөв гэж үзэн, шүүх хурлыг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч өмнө нь 6 сараас нэг жилийн хугацаанд мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны баримтыг нэхээгүй байж одоо асууж байгаа нь ажлаа дутуу хийсний шинж гэв.

tenx-hd
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • T
    Tseska

    Патролийн жолооч новш өмгөөлөгч прокурор нарт мөнгө өгч хахуульдаад алга болсон тэд нь нилээн их хэмжээний мөнгө авсан болоод хаацайлаад ганц муу настай жолооч руу бүх бурууг тохоод байгаа л даа.

  • А
    Арай биш ээ

    Туршлага нь ажлын шаардлага хангаж байна гэж үзээд Дашваанжил ажилд аваа бизээ. Туршлагагүй гэвэл Дашваанжилын хүний нөөцийн асуудал. Машин шүргэчихээр ёрдогор хошуутай байсан гэсэн, техникийн хамгаалалт, аюулгүй байдал энэ жолоочийн туршлагаас хамаарна гэвэл том эндүүрэл. Орчноо мэдрэх чадваргүй патролын жолооч чихээд давхар эргэж замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь энэ жолоочийн туршлагаас ангид асуудал.

  • B
    Buya

    Нөгөө жийпны хогийн жолоочийг адилхан шийтгээч.Бичлэг харсан тэр жолоочид бас их буруу бий

  • З
    Зочин

    Ниссаны жолооч хахууль өгөөд зугтсан уу эсвэл том дарга болсон Монгол улс иймхэн хуультай

  • З
    Зочин

    Ухарсныг бүгд харсан тэгж байж газ алдхаар зүгээр зугтаад явчихсан яагаад !!! Санаатай юу эс бөгөөс мөнгө нь гэнт хатгаснуу яагаад хэрэг хийсэн хүн нь байдгүй юм дарга энэ шүүх хуралд дарга цэрэгийн ялгаа гархуу шинэ ХУУЬ ЗҮЙН САЙДАА ТЭМҮҮЛЭН

  • З
    Зочин

    Ниссанпотрол яасан бэ ядарсан хөгшнийг бүү дээрэлхээч жаахан ч гэсэн энэрэнгүй хандаач

  • И
    Иргэн

    Яг уулзварын хажууд тэр нэг лаларын жолоодож явсан Жип байгаагүйсэн бол, сигналдахад нь жаахан урагшлаад өгсөн бол ямар ч осол гарахгүй байсан нь илт байхад тэр ядарсан өвгөн жолооч руу хамаг хэрэг чихэх ямар хэрэг байнаа? Эсвэл авилга авчихаад ингэж чичирч дайраад байгаа юм уу?