"WINTER EXPO" 30-70 хувийн хямдралтай, автомашины сугалаатай үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

Нийгэм
Admin02
Admin02
Унших: 1 мин
00
901162900_2261225638122768_3352773250628069475_n.webp

Өвлийн улирлын бэлтгэлээ хангах, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ нэг дороос өргөн сонголттой, 30-70 хувь хямдралтай үнээр худалдан авах боломжийг бүрдүүлсэн “WINTER EXPO – Өвөлдөө бэлдэцгээе” үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо Олон улсын үзэсгэлэн худалдааны төвд болж байна.

Үзэсгэлэн худалдааны хүрээнд иргэдэд зориулан хувийн өнгө тодорхойлох үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа нь энэ удаагийн арга хэмжээний онцлох үйлчилгээнүүдийн нэг юм.

Мөн 50,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн үйлчлүүлэгч бүрт урамшуулалт сугалаанд оролцож, цоо шинэ BYD автомашины эзэн болох онцгой боломж нээгдэж байна.

Ингэснээр иргэд өвлийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ хэмнэлттэй худалдан авалт хийж, үнэ цэнтэй урамшуулалд хамрагдах боломж бүрдэж байна.

“WINTER EXPO – Өвөлдөө бэлдэцгээе” үзэсгэлэн худалдаа 11 сарын 15-ныг дуустал Мишээл Экспо Олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдана.  

ЗУРГИЙН ЦОМОГ