ЧУУЛГАН: СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөх санал хураалт 10.00 цагаас явагдана

УИХ-ын чуулган 10.00 цагаас хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөх зэрэг зургаан асуудал хэлэлцэнэ. СЗХ-ны даргыг чөлөөлөх асуудлаар өчигдөр гишүүд асуулт асууж үг хэлсэн бөгөөд өнөөдөр санал хураалтаар шийдвэрлэх юм.
Дээрх асуудлыг одоогоос хоёр долоо хоногийн өмнө чуулганаар чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн ч олонхын санал аваагүй тул Т.Жамбаажамц ажилдаа үлдсэн. Тэгвэл лхагва гарагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулж 63.6 хувийн саналаар дэмжсэн тул чуулганаар эцэслэхээр болсон юм.
Сануулахад, Т.Жамбаажамц нь 2025 оны нэгдүгээр сард Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байх үед томилогдож байсан буюу нэг жил 10 сар ажиллаж байна.


