Г.Дамдинням: 2026 оны намарт багтаан ногдол ашиг олгож эхлэх Монголын талын байр суурийг илэрхийллээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2026/06/ikha.jpg

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзаж Оюу толгой төслийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням Оюу толгой төслийн менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулсныг тэмдэглээд зээлийн хүүг бууруулах, 2026 оны намарт багтаан ногдол ашгийг олгож эхлэх Монголын талын байр суурийг илэрхийллээ. Тэрбээр Оюу толгойн хэлэлцээрийн эцсийн үр дүн Монголын ард түмэнд бодитой, мэдэгдэхүйц үр ашгаа өгөх ёстойг онцлон тэмдэглэв.

Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулагдсанд сайд Г.Дамдиннямд талархал илэрхийлээд Рио Тинто компани Монголын ард түмнийг хүндэтгэж байгаа бөгөөд талууд харилцан ашигтай хамтран ажиллахад харилцан итгэлцэл чухал гэдгийг онцлов. Монголын ард түмэнд үр өгөөжтэй байлгахад зээлийн хүүг бууруулахаас гадна бусад олон орон зай, хамтран ажиллах хэлбэрүүд байгааг хэллээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэлэлцээрт Батнайрамдлыг яагаад оруулахгүй байна. Ж.Энхбаяр гэж тэнэг орчихсон явж байхын

  • З
    Зочин

    Хэлэлцээрийг яагаад нууцхан хийдэг юм бэ үндэснийхээ телеиз бусад телевиз мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах нь ард түмнийг үнэн бодит шуурхай мэдээллээр хангах ёстой биш үү.Манай сайд дарга нар өөрсдийн хэлсэн ярьсан гээд л бичээд байдаг тэр нөхөд юу гэсэн юм бол.Шийдвэрийн эх баримт хаана бнаа