ШУУРХАЙ: ЗГ-ын гишүүд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлэхийг дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:hamtarsan zasgiin gazar/01299.png

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар нийт 32 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг хэлэлцжээ. Улмаар ЗГ-ын гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-д тогтоолын төсөл хүргүүлэхийг дэмжсэн байна.

Хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа гурван намын хамтарсан гэрээ байгуулсан байдаг. МАН-ын Бага хурлын шийдвэр нь зөвхөн МАН-ын төлөөллийн төв байгууллагын шийдвэр. Ерөнхий сайдыг УИХ-аар томилсон. Ингэж томилуулахдаа гишүүдээ бүрдүүлж орж ирдэг. Тиймээс энэ асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ гэсэн үг юм.