АТГ: Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсноо мэдэгдсэн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:2025/05/temuu.png

Ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар АТГ-аас албан ёсоор мэдэгдэл гаргаж "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын талаарх цахим орчинд үүссэн мэдээллийг шалгуулахаар хандсан нэр бүхий иргэдийн гомдлыг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлэн шалгаж байна.

Иргэдийн гомдолд нэр дурдагдсан О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул түүнийг хуульд заасан хугацаанд ирж тайлбараа өгөхийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн болно. Энэ дагуу тэрээр ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсноо мэдэгдэв" гэлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    7хоногийн дараа гэдэг нь мартагнуулах санаатай бгаан бишүү

  • З
    зочин

    Хүн тэжээвэл толгой цусдана. Эрхийн тэнэг

  • З
    Зочин

    Бэлдсэн жүжиг тавих биз. Нөгөө гэнэн дорой гарууд нь шууд итгэж уянгалах биз

  • З
    Зочин

    SAWN80955 877

  • З
    Зочин

    америкт шал угааж байгаад мөнгөтэй болсон гэж хэлэх үү ,айн больцгоо ичихгүй бол огцроочэээ

  • З
    Зочин

    Ард иргэдэд нээлттэй мэдүүлэг өгөх ёстой шүү

  • З
    Зочин

    22той хүү минь үнэтэй юм ийм их хэл ам дагуулдаг энгийн даруухан амьдар

  • З
    Зочин

    SEXSEER VANXANDI80955 877BOOW XXOOD