О.Амгаланбаатар: Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнавал ТОРГУУЛЬ ТӨЛӨХГҮЙ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Amgalanbaatar zasag darga/aa.png

УИХ-ын чуулганы хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "Цагаан зээрийг халдварт өвчнөөс сэргийлдэг ганц амьтан бол СААРАЛ ЧОНО. Зүүн бүсэд чонотой холбоотой зохицуулалт хэрэгжвэл маш их асуудалтай" гэв.

Харин хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Чоныг хөөж, агнах гээд байгаа зүйл биш. Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнавал ТОРГУУЛЬ ТӨЛӨХГҮЙ л гэж байгаа" гэсэн юм.