АН-аас О.Баасанхүүд ГИХГ-ын даргаар ажиллах санал тавьжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:Baasanhuu/_M1A4895.jpg

Ардчилсан намын 35 жилийн ойн баярын хурлын үеэр УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү манай сайтад байр сууриа илэрхийлэхдээ "Надад АН-аас Гадаадын иргэн харьяатын газрын даргаар ажиллах санал ирсэн. Гэхдээ надад 3 саяын цалинтай ажлаас илүү 10 саяын цалинтай ажлаа хийгээд явах нь амар байна" гэсэн юм.

Дашрамд дурдахад, Гадаадын иргэн, харьяатын газар нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяаны байгууллага билээ. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар АН-ын гишүүн О.Алтангэрэл ажиллаж байгаа юм.