Х.Нямбаатар: Хороодын Засаг дарга нар хороондоо эзэн болж, нутаг дэвсгэрийнхээ өнгө, үзэмжийг сайжруул

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/04/f6937e0f-6333-4991-9096-f290989b6f9b.jpg
legacy:nyambaatar hotiin darga/нийслэл8.jpg

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзах үеэр зарим үүрэг, чиглэлийг өглөө. Тэрбээр хэлэхдээ "Хороодын Засаг дарга нар хороондоо эзэн болж, нутаг дэвсгэрийнхээ өнгө, үзэмжийг сайжруул. Та нар хороогоороо явахгүй байгаа учраас хаана юу байгааг мэдэхгүй байна.

Эзэнгүй удсан машин, энд тэнд байгаа төмрийн сэг, ашиглахаа больсон дугуй, овоолсон хогоо цэгцэл.Гудамжуудаараа явж үз. Төв зам дагуу байршилтай ТҮЦ-үүдээ нүүлгэ. Багшийн дээдийн урд талын ТҮЦ-үүдийг энэ долоо хоногт цэгцэл" гэлээ.