ББСБ-уудын зээл олгох өр орлогын харьцааг 60/40 хувь болголоо

Эдийн засаг
UBn teamУнших: 1 мин
20
legacy:mungu/Untitled-1 copy (1).jpg

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо мөнгөний бодлогыг 12 хувь хүртэл чангаруулсантай холбоотой өр орлогын харьцааг 50/50 болгосон. Тодруулбал, банкнаас иргэдэд шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаа 40/60 хувь байсныг ийнхүү өөрчилж, зээл олгох нөхцлийг чангаруулсан. Үүнтэй холбоотой Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нөхцлийг мөн хатууруулав. Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр зээл олгох өр орлогын харьцааг 70/30 хувь байсныг 60/40 болголоо. Энэ тухай Сангийн сайд хэлсэн үгэндээ "Энэ шийдвэр нь импортыг хязгаарлах бодлогын арга хэмжээ боллоо. Монголбанкны Мөнгөний бодлого хатуу төлөв рүү гүнзгийрч байна. Энэ хүрээнд төсвийн бодлого хэмнэлтийн горимд орно" гэсэн юм.

tenx-hd