УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:MAN buleg SHINE/бүл1.png

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Тов ёсоор өнөөдөр /2024.12.23/ УИХ дахь АН болон МАН-ын бүлэг 10.00 цагт хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ тэргүүтэй хуулийн төсөл болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ.