"Төрийн албан хаагчийн хууль бус хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгөөс дээш дүнтэй бол бүх насаар нь хорих" өргөдлийг ХЗБХ-нд шилжүүллээ
00

Иргэн Б.Болдбаатар энэхүү өргөдлийг аравдугаар сарын 2-нд санаачилж, улмаар санал өгсөн иргэдийн тоо өнгөрсөн амралтын өдрүүдэд 100 мянга давсан тул УИХ-аар хэлэлцэж, холбогдох хуулийн төслийг боловсруулах нөхцөл бүрдсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт дээрх өргөдлийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлж буйгаа мэдэгдээд, "Хэн ч хууль бусаар хөрөнгөжиж болохгүй. Хууль бус хөрөнгийг хураах ёстой. ЗГ хууль бус хөрөнгө хураах хуулиа яаралтай өргөн мэдүүл" гэлээ.


