ОБЕГ: Цасанд суусан болон мөс цөмөрч суусан хоёр машиныг гаргаж, 3 хүнийг аварчээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:2025/03/tsasan shuurga.jpg

ОБЕГ-ын аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаарх мэдээг хүргэе.

-----------------------

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн "Уртын цагаан" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км-т, сумын төвөөс зүүн зүгт 100 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход Бичигт боомтоос Эрдэнэцагаан сумын төв рүү зорчиж явсан иргэн А-гийн “Соната-6” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан байсныг татан гаргасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн “Баадааны гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 222 км-т, сумын төвөөс баруун зүгт 22 км-т/ Баадааны голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос тус аймгийн Цагаан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-гийн "Алион" загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг татан гаргасан.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Унаж явсан машиныг нь харахад дандаа л жижиг суудлын машинууд байна! Хол замд гарч байгаа бол цаг агаарын нөхцөл байдлаа сайн харж явах хэрэгтэй! Газар уснаа явагч уначихсан юм шиг л явах юм! Өөрөө өөртөө хайртай байгаач! Хэрвээ онцгой байдлын албан хаагчид оройтож очвол хэцүүднэ шүү!