А.Амартүвшин: 2040 он хүртэл 200 мянган айлыг орон сууцжуулахаар төлөвлөөд явж байна. Ингэснээр утааны асуудал бүрэн шийдэгдэнэ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:amartuvshin orlogch/468700558_878510927787854_4684757414438459090_n.jpg

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонсов. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт "Сайжруулсан шахмал түлш нэртэй хорт утаагаар сүүлийн 6 жил Улаанбаатарчуудыг хордуулж байна.

Хүний амь эрсэдсэн тоог дурьдах нь илүүц байна. Үүнд 1.5 их наяд төгрөгийг зарцуулсан байна" гэлээ.

Харин үүний хариуд Хотын даргын орлогч А.Амартүвшин "2024-2028 онд 50 мянган өрхийг, 2040 он хүртэл 200 мянган айлыг орон сууцжуулахаар төлөвлөөд явж байна. Ингэснээр утааны асуудал бүрэн шийдэгдэнэ" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайжруулсан шахмал түлшээ болимоор бна хуучнаар нүүрсээ түлэх нь. зөв иргэд маань хорт хавдараар өвчлөөд бна шүү дээ

  • З
    Зочин

    Бүх айлыг орон сууцжуулбал утаа багасна Нүүрс түлэх айлгүй болбол иргэд угаартахгүй амьдрах орчин сайжирна Утаа багасна шүү

  • О
    Од

    Сайхан шаах юмаа тэр их ус н хаа байна.тог байхгүй