Д.Амарбаясгалан: ЗГ-ын гишүүд эс үйлдэхүй хийж УИХ-ыг эвгүй байдал оруулж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:amarbayasgalan gishuun/darga.png

УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороодоос орж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг дахин хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ нэр нүүрээ бараад төсвийн асуудлыг хэдэн удаан хэлэлцэж байна аа. ЗГ-ын гишүүд эс үйлдэхүй хийж УИХ-ыг эвгүй байдал оруулж байна. Одоо хэрээс хэтэрч ХАОС хэлбэр рүү орох нь байна шүү. Өглөөний санал хураалтад ДОЛООН САЙД эсрэг санал өгсөн. Засгийн газрын гишүүд тийм дэгээр явахгүй ийм нөхцөл рүү оруулья гэж хүсэж байна гэж ойлгож байна" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    ард түмнээсээ ичээч. арай л байна. бусад оррнд аль хэдийн бүгдээрээ огцорсон. дураараа дүргина гэж үүнийг л хэлдэг байхдаа. бүгдийг аргална, бүгдийг хувийн амбицдаа тохируулна. үхсэн хүнийг л амилуулж чадахгүй. амьд хүнийг амьд байхад нь үхүүлж оргуулна. ёстой элдэвтэй төр.

  • Д
    Даварсан огцруул ЗГг

    Чадамжгүй авилгад идэгдсэн энэ ЗГыг татан буулгаж улсаа яаралтай аврах хэрэгтэй юм байна

  • И
    И

    Наад хариуцлагагүй, Их хурлыг үл тоосон ЗГ аа огцруулаач. Их даварч бна!!!