Орон нутгийн замд зорчиж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:obeg/обег-2.jpg

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хэнтий аймгийн Дархан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд /Говьсүмбэр аймгийн төвөөс 100 км/ энэ сарын 07-ны өдрийн 16:30 цагийн орчим Хэнтий аймгийн Дархан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн У сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл өнөөдөр өдрийн 00:11 цагт ОБГ-т ирсэн байна.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид “Киа Бонго-3” загварын автомашинтай зорчиж явсан иргэн У/42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 01:10 цагаас зохион байгуулан ажиллаж байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэнэггүй монгол зан гэж энэ. Хэлж зарлаад байхад бартаа туулах чадваргүй Бонго унаад ядаж байхад орой болоод нар жаргаж байхад явдаг нь ч юу юм дээ. Архины халуун амьндаа арчаагүй 2 ын нэг юм даа. Осгож үхчилгүй айл олоод очсон байгаасай гэхээс . Өвлийн шөнө үхлээ ирсэн хог вэ гэхээс.