Онцгой байдлын алба хаагчдын үндсэн цалин 28,8 хувиар нэмэгджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/03/обег-4.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор төрийн тусгай албан тушаалын цалингийн зэрэглэл 13 байсныг 12 болгож, үндсэн цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг байхаар тогтоосон.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн тушаалаар “Онцгой байдлын байгууллагын төрийн тусгай албан тушаалын төрөл, ангилал, зэрэглэл, цолны зэрэглэл”-ийг шинэчлэн баталлаа.

Ингэснээр долдугаар сараас эхлэн Онцгой байдлын албаны алба хаагчдын үндсэн цалин дунджаар 28,8 хувиар нэмэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Яг халуун цэг дээр нь ажилладаг( гал ,ус юу юу ч байдийн) амь насаараа хохирдог, хохирох магадлалтай аврагч залуусын цалин тэтгэвэрийг 50% нэмсэн ч яадийн. Бусдаар албан тасалгаанд суучихаад амьдрал сайхныг гайхаад ,гадаад орноор зугаалсан дарга даамлуудын цалин хангалттай л байдаг юм гсн.