Учраа бөхөө нидэрсэн улсын харцага Ш.Уламбаярын барилдах эрхийг нэг сараар түдгэлзүүллээ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:halz tulaan/цц.jpg

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр /2023.05.30/ боллоо. Хуралдаанаар 2023 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн барилдаанд учраа бөхөө нидэрсэн улсын харцага Ш.Уламбаярт МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа. Түүнийг тухайн барилдааны жаяг дэгийн багийн гишүүдийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй хэмээн үзсэн аж.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    хөгшин бөх намбатай байхгүй дээ, шийтгэлийн хугацаанаас илүү ийм онигоонд орно гэдэг хөгшин бөхийн хувьд ичгүүр

  • Х
    хүннү

    Жолооны үнэмлэхгүй хүнийг машин барих эрхийг нь хаслаа гэдэгтэй адил юм боллоо. Тухайн сард нь бөхийн барилдаан болохгүй бол яах вэ? Ёстой нүглийн нүдийг гурилаар хуурах гэдэг боллоо. Ийм ёс зүйгүй бөхийг барилдхыг хараад ч яах юм?