ТАНИЛЦ: Төрийн алба хаагчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх вэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:post/12.01/NewFolder/Capture.JPG

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, төрийн алба хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэх саналыг дэмжсэн гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл олон нийтийн дунд цалинг ямар зохицуулалтаар хэрхэн нэмэгдэх талаар асуулт үүсч байгаатай холбогдуулан ХНХ-ын сайд цалингийн нэмэгдлийг хэрхэн тайлбарласныг хүргэе. Үүнд:

Ирэх долоодугаар сарын 1-нээс

-Төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалингийн доод хэмжээ 750 мянга,

-Төрийн мэргэжлийн үйлчилгээний алба хаагчдын /төрийн үйлчилгээ, соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан/ цалингийн доод хэмжээ 750 мянган төгрөг болно

Аравдугаар сарын 1-нээс

-Төрийн захиргааны алба хаагчдын суурь цалинг нэг сая,

-Төрийн тусгай албан хаагчдын цалинг сая төгрөгт хүргэж нэмэгдүүлэх юм.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Цалин нэмэгдэх сургаар маргаашнаас эхлэн бараа болон хүнсний бүтээгдэхүүний үнэ даруй 10-20 хувиар дахин нэмэгдэнэ Монголын төр энэ 30 жил ужгирсан Ченжийн системийг магадгүй хэзээ ч дарж чадахгүй амжихгүй нь ойлгомжтой Монгол улсын үндсэн хууль болон Монгол улсын Ерөнхйлөгчөөс давуу эрх мэдлийг Ченж нэртэй этгээдүүдэд самруулсаар бүр сөхөрчихлөө