Хуульч Б.Гүнбилэгийн БЗС-гаас авсан 32 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөр тушаал гаргаж, чөлөөлжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:bzs zeeldegch/298560103_913603182941626_1911315575553590266_n.jpg

Гэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр БЗС-гаас авсан зээлээ тэглүүлсэн зээлдэгчдийн нэрс болон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухайн үеийн сайд нарын тушаал ил болоод буй.

Тухайлбал, хуульч Болдбаатарын Гүнбилэг нь 2005 онд АНУ-ын Сэйнт Томас их сургуульд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас авсан зээл болон хүүгийн төлбөрт нийт дүнгээр 32 мянган ам.долларын өртэй байжээ. Харин үүнийг нь 2013 оны "Зарим хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А185 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед БСШУ-ны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байв.

Б.Гүнбилэгийн хувьд зээлээс чөлөөлөгдөх үедээ Хууль тогтоомж, эрдэм шинжилгээ сургалт мэдээллийн үндэсний төвд ЭША, УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ. Түүний зээлийг тэглэх тушаал гарсан өдөр буюу 2013 оны тавдугаар сарын 22-ны өдрийн ам.долларын ханшаар тооцож үзвэл, Б.Гүнбилэгийн 46 сая төгрөгтэй дүйцэх зээлийг тэглэсэн гэсэн үг юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

  • Х
    ХОХИРОГЧ

    ТАТВАР ТӨЛӨГЧ БИД ӨӨРСДӨӨ ЮУ Ч ҮГҮЙ. ТАЛХНЫ ҮНЭЭ Ч ДИЙЛЭХГҮЙ БАЙХАД ЗЭЭЛ АВЧ СУРЧИХААД АРЫН ХААЛГА ХЭРЭГЛЭЖ УЛС ОРОНД ГАВЬТАЙ Ч ЗҮЙЛ ХИЙСЭНГҮЙ ААЛЗНЫ ТОРЫГ УЛАМ ҮҮСГЭН БЭХЖҮҮЛЖ ЗЭЭЛЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГООД ЯВАГЧИД ТӨР ЗАСГИЙН ӨНЦӨГ БУЛАНГААС ГАРЧ ИРЖ БАЙНА.БҮГД ХӨӨ ШИГ ХАР. ЗЭЭЛ ӨЛӨӨЛСӨН САЙДУУДААР НЬ ЗЭЭЛИЙГ НЬ ТӨЛҮҮЛЖ ДАХИН ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ