Х.Нямбаатар: Чуулга уулзалтад оролцчихоод амралтын өдрөөр нь Сөүлд сурч байсан охинтойгоо гахайн гэдэс идсэн, Их аварга тасалбар өгөхөөр нь очиж үзсэн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:Nyambaatar gishuun/346119718_1211674952880820_152287441825910185_n.png

Цахим сүлжээнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг "Шувуу" ажиллагааны хүрээнд явсан мөртлөө Япон улсад сумо үзэж, БНСУ-ын Гуанжан захад хоол идээд явж байна гэх агуулга бүхий дүрс бичлэг, зураг цацагдсан юм. Энэ талаар тэрбээр mass.mn сайтад өгсөн тодруулгадаа "Шувуу ажиллагааны хүрээнд яваагүй. Дөрөвдүгээр сарын 8-9-ны өдрүүдэд би Сөүлд ардчиллыг дэмжигч орнуудын хоёрдугаар чуулга уулзалтад оролцоод, амралтын өдөр нь гудамжинд гахайн гэдсээр хоол хийдэг газар хоол идээд л суусан шүү дээ. Манай охин тэнд сурдаг. Цуг хоол идсэн. Өөр хуульд харшлах зүйл байхгүй.

Харин Японы тухайд, яаралтай эрүүл мэндийн асуудлаар эмнэлэгт үзүүлэхээр цаг авсан байсан. Их аварга тасалбар өгөхөөр нь сумо үзсэн. Хүн юм чинь юм үзэж, хоол идэж болно биз дээ. Улсын зардлаар явсан зүйл байхгүй" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Японд эмнэдэгт үзүүлэх знэтэйшдээ,солонгосоос 2 дахин үнэтэй,мөнгөтэй Маа

  • З
    Зочин

    Эдний дургүй нэг албан тушаалтан ингээд явсан бол шууд дуусаа. Энэ өөрөө цалингаас өөр орлогогүй бол Японд эмчлүүлээл. Сеулээр зугаалаад явж дийлэх үү. Амны билгээр наад өвчнөөрөө ... таарна.

  • З
    Зочин

    Шаагаал. Томилолтын мөнгө аваад л явсан байгаа