“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгаас гарсан ЗӨВЛӨМЖИЙГ Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
10
legacy:5 Шар/зөвлөлдөх (2).jpg

Улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат (2023.02.15) Төрийн ордонд амжилттай болж өндөрлөсөн. Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгын дүнг нэгтгэж, тайлангаа Зөвлөлдөх зөвлөлд өчигдөр хүлээлгэн өгсөн билээ. Тайланг хүлээн авахдаа, Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, хоёр шатны санал асуулгын тайланг хуулийн хугацаанд нь хүлээн авсан.

Тэгвэл Улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан ЗӨВЛӨМЖИЙГ тус санал асуулгыг удирдан зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр 15.00 цагт Улсын Их Хурлын даргад гардуулах юм.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Занданшатарын тоглоомын гарууд даргадаа хүссэн дүнг нь өгч улсё орныг хорлож байх шив. шанд нь хэд хоног хоол идэж, хэдпэн халтар цаас авах юм биз дээ. Ард түмний санал асуулгыг ингэж луйвардан аргалдаг хогийн коммунистууд үхэж дуусаагүй л юм байна.