АТГ: Ажлын байранд архидан согтуурсан АТҮТ-ийн мэргэжилтэнг ажлаас нь чөлөөллөө

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
10
legacy:ATG/йц эй.jpg

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд нийгмийн сүлжээнд түгсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажил явуулдаг.

Тэгвэл Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, өөрчлөлт хариуцсан мэргэжилтэн “Б” нь ажлын байранд архидан согтуурч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас төрийн албанд тогтоосон дэг журмыг хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй ажилладаг гэх нийгмийн сүлжээнд түгсэн мэдээллийн дагуу тус төвийн удирдах албан тушаалтнуудтай уулзаж, цаашид хүний нөөцийн бодлого, албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, дотоод хяналтыг сайжруулах, Авлигын эсрэг хуульд заасны албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх гэж заасныг мөрдөж ажиллах талаар анхааруулж ярилцсан байна.

Мөн ажлын байранд архидан согтуурсан мэргэжилтэн “Б” нь салбарын нэр хүндийг унагаасан үйлдэлдээ хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгснийг Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон хүлээн авч 2023 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргасан байна.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад, татвартөлөгчдийн мөнгөөр халааж дулаацуулж цахилгаан ажлын нөхцөлөөр хангаж байгаа байранд архидаад байж байдаг төрийн албан хаагдадаа хатуу хариуцлага тооцоо. төрийн далбаатай өрөө болгонд нэг гэмт хэрэгтэн, нүүрсний хулгайч л сууж байна