ХНХЯ: Иргэд өөрсдөө мэдээллээ засуулж, хүүхдийн мөнгөө нөхөж авах боломжтой

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:enhmaa/хнхя.jpg

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтран мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХНХЯ-аас дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, "Мэдээлэл алдаатай бол засуулах бүрэн боломжтой. Өрхийн ам бүлийн мэдээлэл зөрүүтэй бол хорооны засаг даргад хандах, хүүхдийн мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн нэгж болон хорооны засаг даргад хандаж мэдээллээ шинэчлүүлэх юм. Мэдээллээ засварласны дараа ХНХЯ-наас өрхийн амжиргааны түвшинг дахин тодорхойлоод, хүүхдийн мөнгийг олгох боломжтой.

ХНХЯ-аас яагаад засч болохгүй байна вэ гэвэл төр хувь хүний мэдээллийг засах боломжгүй. Тиймээс иргэдтэй нийлж мэдээллээ зөв болгож, өрхийн амжиргааг дахин тодорхойлж, хүүхдийн мөнгө авах бүрэн боломжтой.

Өчигдрийн хувьд иргэд И-Монголиа, И-Халамжаар хандсан учир урьдчилан мессежээр илгээсэн" гэв.

legacy:enhmaa/huuhdin .jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өөрсдийнхөө алдаа завхрал чадваргүй байдлаа иргэд рүүгээ бухах хэрэг байна уу урд нь зүгээр л аваад байсан нь яагаад зүрүүтэй болдог байна

  • 1
    123

    Та нар нээрээ үнэн бүтэхгүй ээ, бид нартаа таарсан малнууд юмдаа.