Нүүрсний хулгайн асуудалд БНХАУ-аас хариу бичиг ИРҮҮЛЖЭЭ

Улс төр
UBn teamУнших: 1 мин
10
legacy:zagasaa/222/Мао Нин .jpg

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэрээ БНХАУ-ын ГХЯ-руу "Ганц модны боомтоор орж, гарсан нүүрсний мэдээллийг ерөнхий байдлаар ирүүлж өгнө үү" хэмээн хүргүүлсэн бичгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр,

"БНХАУ-ын ГХЯ-аас хариу бичиг ирүүлсэн. Ингэхдээ манай талаас ирүүлсэн бичгийг илүү нарийвчлах шаардлагатай. Жишээлбэл, эрх зүйн талаас харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу нарийвчилсан мэдээллийг өгнө үү гэдэг нарийвчилсан байдлаар мэдээллээ ирүүл гэж өчигдөр хариу ирсэн. Үүний дагуу бүх бичгийг нь Ерөнхий прокурорын газар руу хүргүүлсэн байгаа.

Ямартай ч БНХАУ-ын талаас хамтарч ажиллъя гэсэн хариу ирсэн. Гэхдээ эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний 7,8 дугаар зүйлд заасны дагуу нэр, хаягтай тодорхой мэдээлэл өгнө үү гэсэн" гэх мэдээллийг өглөө.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Тэгнэ шүү дээ, цаадуул чинь бидэн шиг бүдүүн тоймоор ажиллахгүй, юмандаа эзний ёсоор нарийн ханддаг хүмүүс. Манайхны өгсөн бичгээс чухам ямар хариу авах гээд байгаа нь ойлгогдоогүй биз дээ. Манайхан юмаандаа эзэн болж нягт нямбай ажиллах шаардлаг аль ч салбарт алба хашиж буй хүмүүст хэрэгтэй байгаа юм.