Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дэлхийн оюутны наадмаас Б.Энхзул, М.Дөлгөөн нар алтан медаль хүртлээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Туркийн Самсун хотод Дэлхийн оюутны тулааны спортын наадам болж байгаа билээ. Тэгвэл уг наадамд манай улсаас чөлөөт бөхийн гурван тамирчин, ҮБТДС-ийн багш, спортын мастер Ц.Баярсайханы удирдлага дор оролцож байгаа юм.
Тэгвэл өчигдөр 2021 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Батбаатарын Энхзул эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд алтан медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Мөнхболдын Дөлгөөн 57 кг-ын жинд алтан медалийн эзэн болж төрийн дууллаа эгшиглүүлэв.
Харин 61 кг-д хүч үзсэн Раашийн Баттулга хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж 4 дүгээр байрт орлоо.




