“Бэлтэс мөрөн“-ийн хохирогчид ТӨРӨӨС ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХЫГ ШААРДАВ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
60
legacy:бэлтэс мөрөн/beltess.jpg

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК иргэдийг хохироосон талаар ЦЕГ-аас өгсөн мэдээллээр тус компани нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн хэргийг шалгажээ. Ингэхэд 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэв.

"Бэлтэс мөрөн" ХХК-д мөнгөө алдсан 2000 иргэдийн төлөөлөл өнөөдөр /2022.09.26/ УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ.

Тус компанийн хохирогчийн хамаарал бүхий иргэн: "Бэлтэс мөрөн" ХХК-иас болж хохирсон иргэдийн хэргийг хэсэгчлэн шүүх рүү шилжүүлж, гарсан шийдвэрийн дагуу өмчийг битүүмжлэх, шүүхийн процессыг дуусахыг хүлээвэл урт хугацаа зарцуулах учир төр энэ хохирлыг түрүүлж барагдуулах зэргийг шаардаж УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна." гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    За больё. Тэнэг юмнуудын хохиролыг барагдуулах гэж татвар төлөөгүй шүү бид.

  • З
    Зочин

    УЛС ЭХ ОРОНД ҮР БҮТЭЭЛТЭЙ ЯМАРЧ АЖИЛ ЭРХЛЭЖ БАЙГААГҮЙ МӨРТЛӨӨ ЖЕНКОГИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН ӨЛСГӨЛӨН ДЭЭР 3 ӨДӨР 3 ӨӨР ХУВЦАС СОЛЬЖ ӨМСӨЖ НҮҮРЭЭ НУУЖ БУСДЫГ ТУРХИРЧ ТАРХИ УГААХ ГЭЖ ОРОЛДСНЫХОО ТӨЛӨӨ ГАВЪЯАТ ЦОЛООР ШАГНАГДСАН НӨХӨР ЧИНЬ БЯМБАА ГЭГЧ ЭТГЭЭД ШҮҮ. ТЭГЭЭД ОДОО ЮУ ГЭЖ ХУЦААД БАЙНАА

  • З
    зочин

    Амархан мөнгөжих юм аа. Ашиг олсон бол төрд мөнгө өгөх байсан бол уу.

  • К
    Ккк

    Амар ч юм аа даа ...тэнэг улсууд улам л их болоод байх юм..

  • З
    Зочин

    Дураараа юм болохнээ

  • H
    Haha

    Үлээдэг гарууд шүү