А.Отгонбаатар: УИХ-ын гишүүдийн тоог 200 болгох ёстой

Улс төр
UBn teamУнших: 1 мин
40
legacy:otgonbaatar unen ba zov/278537070_1023582748579476_2046749205934515706_n.jpg

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар намуудын төлөөллөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар сонгуулийн тогтолцооны асуудлаар мэдээлэл хийв.

Тэрбээр "30 жилийн улс төрийн тогтолцоо өнөөдөр нурж байна. Бид тогтолцооны өөрчлөлт ярьж байгаа. Пропорционал тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Энэ тогтолцоог шинэчилж байж, монголын хамгийн чадвартай залуучууд Төрийн ордонд орж салхи сэвэлзэнэ. Тогтолцоог өөрчлөхгүй бол үхлийн тойргоос гарахгүй. 1990 оноос хойш 14 Засгийн газрыг УИХ огцруулж, улс орныхоо хэмжээнд нүгэл үйлдсэн байна. УИХ-аас дандаа жалга довны үзэлтэй нөхөд гарч байна.

Ухаантай хэрсүү иргэдийг сонгуульд оролцуулахгүй байж байгаад өөрсдийнхөө намын гишүүдийг ачиж авч ирээд сонгууль өгүүлсэн аавыгаа дагуулсан нэг хүүхэд УИХ-ын танхимд орж ирэхийг ч харлаа. Энэ бол өнөөдрийн бидний явж буй тогтолцооны алдаа.

УИХ-ын гишүүдийн тоог нэм. Тэдний дархан эрх, хангамжийг нь байхгүй болгомоор байна. Тэгвэл ийшээ шунах, энэ бялуу руу дайрах хүнгүй болно. Ээж, аавыгаа дагуулсан эрхийн бацаанууд УИХ-ын танхим руу гэтэж орж ирэхгүй. УИХ-ын гишүүдийн тоог 200 болгох нь зөв" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    хуулийн боловсрол хиртэйвдээ хүү минь сэтгэлийн хөөрлөөр явж болохгүй шүүү

  • З
    Зочин

    Хэмнэе гэхээр нэмэе гээд байдаг дарга болох гээд энэ солиорох нээ ийм мал гишүүн болчих бол яанаа

  • З
    Зочин

    76 байхад нь орж чадахгүй болохоор 200 болвол багтчих байх гэж боджээ энэ мал. ийм малнуудыг татвараараа тэжээх гэж төр зайдагнасан хулгайч нарын тоог нэмэх биш харин бүр 38 болгож цөөлөх хэрэгтэй. тэртээ тэргүй ирц нь бүрдэхгүй хэдхэн хулгайч тойрч суугаад хууль батлаад байгаа юм чинь

  • З
    Зочин

    Нэг иймэрхүү улсууд яаж ийгээд УИХ-д орчих санаатай. аан?