УИХ-ын гишүүн Н.Учрал: НӨАТ-ын буцаан олголтоороо амьдрал ахуйгаа авч явдаг айлууд олон байна

Улс төр
UBn teamУнших: 1 мин
40
legacy:uchral gishuun/277771935_516190623211236_8638999305705355191_n.jpg

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон НАМЗХ-ны ээлжит бус Их хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь олон нийтийн дүргүйцлийг хүргээд байна. Тодруулбал тэрбээр "НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч буй маш олон айл байна. Энэ мөнгөөр амьдрал ахуйгаа авч явдаг хүмүүс ч байгаа. Тэд НӨАТ-ын буцаан олголтыг хүлээж байдаг. Тиймээс нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэсэн юм.

Иргэдийн хувьд улстөрчид, бизнесмэнүүд шиг хэдэн саяар нь НӨАТ-ыг уншуулдаггүй учир буцаан олголт нь төдийлөн их байдаггүй хэмээн бухимдаж, дүргүйцлээ илэрхийлж байна.