Э.Одбаярыг 30 хоног хорих шийдвэр гаргажээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:ыйөй.jpg

Сүхбаатарын талбай дээр "No Double Standard" хөдөлгөөний зохион байгуулж байсан Д.Монголхүү, Э.Одбаяр нарын иргэдийг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа билээ. Энэ асуудлын хүрээнд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардан, холбогдох яамны үүдэнд жагсаал хийж буй.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Одбаярыг 30 хоног хорих шийдвэр гаргасан байна. Тодруулбал, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр өөрт нь хурлын товыг өнөөдрийн 09.00 цагт гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч тэрбээр шүүх хуралд очоогүй ба өмгөөлөгч авах хүсэлтээ хүргүүлээгүй байна.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сэтгэгдэл бичсэн пиддад битий шаа гэе

  • З
    Зочин

    Энэ архичин СБД эрүүлжихэд согтуу хэвтэж байсан. 30 хоног эрүүлжихэд байна гээд боддчих. Эрдэнэ хүүгээ хүмүүжүүлж чадахгүй байж юу намын дарга хийх. Дарга болоод намаа хуваачихсан. Гэр болоод эхнэрээсээ салж орон гэрээ хуваачихсан. Хаа явсан газраа хуваагдал, хагарал авчирдаг, хүү нь шорон эрүүлжихээ салахгүй ёрын гэр юм даа.