Экс дарга Д.Амарбаясгалан одоогийн дарга С.Бямбацогтоос илүү парламентад ХҮЧТЭЙ байна

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн олонх нь дэмжээгүй тул Т.Жамбаажамц ажилдаа үлдсэн. Гэхдээ "Өөрөө өргөдлөө өгсөн" гэх боловч бодит байдал дээр "ББСБ, аппликейшнуудын зээлийн хүүг бууруулахад дорвитой ажиллаагүй" гэх үндэслэлээр УИХ-ын дарга С.Бямбацогт шахалт үзүүлсэн байгаа юм.
Т.Жамбаажамц нь 2025 оны 1-р сард буюу Д.Амарбаясгаланг СПИКЕР байх үед томилогдсон бөгөөд улс төрийн хүрээнд Д.Амарбаясгалангийн хүн гэж ярьдаг. Тэгвэл одоогийн СПИКЕР С.Бямбацогт түүнийг зайлуулж, өөрийн хүнээ СЗХ-нд зүтгүүлэх гэж оролдсон боловч нууц санал хураалтаар энэ нь "бүтэлгүйтэв". Өөрөөр хэлбэл, ЭКС дарга Д.Амарбаясгалан одоогийн дарга С.Бямбацогтоосоо илүү хүчтэй байгааг эндээс харж болохоор байна.




.webp)