Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийг бухимдуулахгүйгээр шатахууны түгээлтийг сайжруулах асуудлаар тодорхой чиглэл өгчээ
10
.webp)
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр шатахууны нийлүүлэлт, хомсдолын асуудлаар салбарын сайд, холбогдох газрын дарга нарыг дуудаж уулзан, тодорхой чиглэл өгсөн байна.
Уулзалтад Сангийн сайд З.Мэндсайхан, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа тэргүүтэй албаныхан оролцжээ. Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаагийн хэвлэлд өгсөн мэдээллээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийг бухимдуулахгүйгээр шатахууны түгээлтийг сайжруулах асуудлаар тодорхой чиглэл өгсөн аж.



