Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
00

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт өнөөдөр 15:20:12 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Төвшрүүлэх сумын төвөөс зүүн урд зүгт хоёр километр, Цэнхэр сумын төвөөс зүүн урд зүгт 16 километр, Цэцэрлэг сумын төвөөс зүүн зүгт 38 километрийн зайд байжээ.
Газар хөдлөлтийн голомт 47.36° өргөрөг, 101.93° уртрагийн солбицолд бүртгэгдсэн байна.




.webp)