Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
С.Энхболд: Эмч ажилчид дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцож болно
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой болсон талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр "УОК-ын шуурхай хуралд эмч, ажилчдад тулгарч буй бэрхшээлийг танилцуулж шийдвэр гаргууллаа. Өнөөдрөөс Эрүүл мэндийн салбарын ажилчид замын хөдөлгөөнд хувийн унаагаар дугаарын хязгаарлалтгүй оролцож болно" гэв.



