Л.Цэдэвсүрэн: Сурагчид нэгдүгээр улирлын хичээлээ онлайнаар үзээд амарна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:IMG_5042-1-780x405.jpg

Засгийн газар хуралдаж, зарим шийдвэрийг гаргажээ. БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж, хариулт авчээ. Тэрбээр, “Нөхцөл байдал яаж ч эргэсэн сурагчид нэгдүгээр улирлын хичээлээ онлайнаар үзэж дуусгана. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт төлөвлөгдсөний дагуу 12 дугаар сарын 18-наас эхлээд хоёрдугаар сарын 1-ээр дуусахаар боллоо” гэсэн юм.

Харин их дээд сургуулийн цахим хичээл нэгдүгээр сарын 5 хүртэл үргэлжлээд амарна. Хоёрдугаар сарын 15-наас хичээл нь үргэлжлэн орох аж. 

Их дээд сургууль болон тусгай сургуулийн дотуур байранд байрлаж буй хүүхдүүдийг Засгийн газраас хоол хүнсээр хангаж байгаа. Тэднийг ч мөн удахгүй нутаг буцаах ажлыг хийхээр ажиллаж байгааг хэллээ. Дотуур байрны хүүхдүүдийн хоол хүнсийг сургууль, цэцэрлэгийн үдийн цайны мөнгөнөөс хэмнэлт гаргаж зохицуулж байгаа билээ.