Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Доналд Трамп коронавирусийн халдвар авчээ
Дэлхий дахиндUBn teamУнших: 1 мин
00

Трампын зөвлөх Хоуп Хикс нь коронавирусийн халдвар авснаа дараа Доналд Трамп яаралтай шинжилгээнд орсон юм. Улмаар тэргүүн хатагтай Мелания, Трамп нарын шинжилгээний хариу эерэг гарсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн твиттертээ мэдэгджээ.
"АНУ-ын тэргүүн хатагтай бид хоёрт коронавирусийн халдвар илэрлээ. Бид хорио цээрийн дэглэм сайтар мөрдөж, эмчилгээгээ яаралтай эхлүүлэх болно. Бид хамтдаа үүнийг даван туулна " хэмээн Трамп бичжээ.




