Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Г” гэгч нь согтуурсан үедээ иргэн О.Осоржамаагийн биед халджээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Иргэн О.Осоржамаа бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, 2020.09.22-ны өдрийн 15:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ иргэн О.Осоржамаагийн биед халдсан болохыг тогтоосон байна. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээллээ.



