“Тавантолгой түлш“ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 4 сек
40
legacy:TT0813.png

“Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэнг томиллоо. С.Даваасүрэнгийн хувьд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, АББҮХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.

Гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн Ц.Эрдэнэбаярын хувьд мидлинг суурьтай шахмал түлшээс хагас кокс руу шилжих түлшний гуравдахь үеийн шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд түүхий эдийн судалгаа, үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын системийг шинэчлэн нэвтрүүлсэн. Тодруулбал, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүтэй хамтран хагас коксон түлшний суурь судалгааг хийлгэж, хатуу түлшний стандартыг шинэчлэн батлуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн.

Нийслэлийн 170 мянга гаруй өрхийг сайн чанарын хагас коксон түлшээр хангах зорилгоор БНХАУ-аас 367 мянган тонн хагас коксон түлш импортолж, улсын болон хувийн хэвшлийн төмөр замын байгууллагуудтай хамтран өвлийн ачааллыг амжилттай давсан юм.

Борлуулалтын цэгийг 650-аас 450 болгон байршлыг оновчилж, түлшний нөөц, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтыг цахимжуулан “Хотула” аппликэйшнийг нэвтрүүлсэн. Мөн гэр хорооллын айл өрхийг хийн түлшид шилжих ажлыг ч эхлүүлсэн юм.

2025–2026 оны өвөл агаар бохирдуулагч бодисын агууламж буурч, нийслэлийн агаарын бохирдол 23 хувиар буурсныг АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон олон улсын хөндлөнгийн байгууллагууд баталгаажуулсан.

Түүнчлэн компанийн бүтэц орон тоог бууруулах, урсгал зардлыг хэмнэх зэрэг менежментийн өөрчлөлтийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж үр бүтээлтэй ажилласныг Төлөөлөн удирдах зөвлөл дүгнэсэн юм.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • 1
    1

    Энэ жил болгон авдаг судалгаагаа болимоор юм аа. Дэндүү хүний эрхэнд халдсан. Асуултууд нь бүр инээд хүргэмээр за юу. Энэ компанид хэдэн жил ажиллаж бна гэх шиг. Энэ комдани байгуулагдаад 6 дахь, 7 дахь орж бга бх. Энэ хүний нөөцийн хэлтэс чинь ажлаа хийж чадаж бга юм уу. Жил ирэх тусам нэг л асуулгаар шинэчлэл нэрээр авах юм цахим болсон биз дэ

  • З
    Зочин

    Ул чацгууд атаархаж үхлэээ юу

  • З
    Зочин

    Энэ компанийн 3.2 тэрбумын дутагдлыг яаж шийдвэрлэсэн бэ. Ганбаатар захирал Ерөнхийлөгчийн сонгууль 2 т адил тэнцүү орсон гэж хүмүүс яриад байна. Эргэж төлөхгүй юм уу. Ингээд л идлээ юу. Амархан юмаа.

  • З
    Зочин

    14 тэрбумаар казино тоглосон Сэгсэлзүүрийн хамтрагч