Иргэний өмчлөлийн нэг авто зогсоол үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлнө

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
130
legacy:ganbaatargishuuna/ganbaatarA.jpg

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах болон татвараас чөлөөлөх харилцааг зохицуулдаг.

Одоогийн зохицуулалтаар бизнесийн зориулалттай бус, иргэний амьдран суух зориулалттай орон сууцыг орон нутагт тоо харгалзахгүй, нийслэлд 2 ширхэгийг татвараас чөлөөлдөг атлаа бүх авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хувь, хэмжээгээр /0.6-2.0 хувь/ татвар ногдуулж байна. Хэдхэн жилийн өмнө авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэдэг шинэ үзэгдэл байсан бол өнөөдөр иргэний ахуйн хэрэглээний зайлшгүй зүйлийн нэг болж орон сууцны салшгүй нэг хэсэг болон хөгжиж байна.

Олон улсын татварын тогтолцоонд иргэний ахуйн хэрэглээний үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгөөс ялгамжтай татвар авах, татвараас чөлөөлөх зарчим үйлчилдэг.

Иймд иргэний өмчлөлийн авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатар боловсруулжээ. Уг хуулийн төсөлд олон нийт та бүхэн саналаа өгөх боломжтой.

https://d.parliament.mn/.../c21ba094-9bec-407a-bc73...

tenx-hd
Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөв, гэхдээ 1 нь буруу хийж мөнгө аваад нөгөөтөх нь засах хуулийн төсөл санаачлаад бас олон сая төг авах уу

  • Н
    Наранбаатар

    Утгагүй санаа биш. Үү тэнэгүүд нь тэгээд үнээ буулгах уу Монголд үнээ нэмнэ үү гэхээс ямар үнээ бууруулна гэх ойлголт даанч хол доо

  • З
    Зочин

    Арай л хэтэрхий их татвар бүх асуудлаар авч, бүх зүйлд төлбөр төлөөд иргэд бүсээ чангалсаар одоо бүр тасарч уналаа юу? Ажлын байр бий болгож иргэдээ орлоготой болгож сайхан амьдруулахын оронд МАН хуваагдаад хоорондоо хэрэлдээд, татвар төлбөрөө сансрын хурдаар нэмж иргэд туйдсаар ядуурсаар байна уу?

  • 0
    0110

    Хууль санаачилж буйд баярлалаа

  • З
    Зочин

    Байрны доорхи агуулахаас татвар аваад бгаа

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Орон сууцны доорхи машинаа тавьдаг цор ганц зогсоолоос татвар авах нь буруушд дэмжиж бна

  • С
    Санал

    Энэ маш зөв санал байна. Үл хөдлөх хөрөнгө л бол татвар авна гэж болохгүй. Орлого олдог, олдоггүйгээр нь ялгавартай хандах хэрэгтэй. Зөвхөн өөрийн ахуй хэрэгцээнд ашигладаг үл хөдлөх хөрөнгөнөөс татвар авах ёсгүй.

  • Х
    Хувийн зогсоолгүй нэгэн

    Байр авахдаа подвалд нь машины зогсоолоо давхар авна гэдэг чинь ланжгар баян хүний л чадлыг харуулдаг. Мань мэтийн энгийн түмэн бол гадаа, гудманд л машинаа өвлийн хүйтэнд ч, зуны халуунд ч, хаврын хавсарганд ч, намрын бүрхэг тавина шүү дээ. Тэгэхээр энэ зохицуулалт бол үнэндээ бидэнд, энгийн иргэдэд чиглээгүй санаа байна. Дэмжихгүй ээ.

  • З
    Зочин

    Ер нь чөлөөлөх хэрэгтэй.Гэр хороололын,зуслангийн хашаандаа бгаа зогсоолоос хүртэл татвар авдаг ш дээ.Татвар бол арай л дэндсэн дээ

  • З
    Зочин

    hovdiin urianhai zahchin bayduud adgiin hulgaichuud

  • Ө
    Өвгөн Тэнгис

    Оронсууцны доор бдаг авто зогсоолыг хэлж бга бол дэмжиж бна.

  • Т
    Тахар

    Ойлгомжгүй байна, зогсоол ажиллуулдаг иргэнийг хэлээд байна уу, зогсоолд машинаа тавьдаг иргэдийг хэлээд байна уу яг ямар хууль юм бол доо зайлуул?