Тод модель Х.Бадамгэрэл: “Mongolia” нэр, төрийн далбаа хариуцлагагүйгээр шилжүүлж болох маркетингийн хэрэгсэл биш

Нийгэм
UBn teamУнших: 1 мин 49 сек
460
legacy:Aluungua/800516389_1529848278947135_5136175453463163092_n.jpg

Хятад иргэн Монгол Улсын нэрийг төлөөлж олон улсны Миссийн тэмцээнд орж буй талаар Топ модель Х.Бадамгэрэл өөрийн цахим хуудсандаа мэдээллээ. Тодруулбал, тэрбээр

"Miss Grand International 2026 тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan нэртэй оролцогчийг “Mongolia” улсын төлөөлөгчөөр бүртгэж, Монгол Улсын төрийн далбаа, “Mongolia” нэр бүхий туузтайгаар олон улсын тэмцээнд оролцуулж байна.

Гэвч тухайн оролцогч Монгол Улсын иргэн мөн эсэх, Монгол Улсыг төлөөлөх ямар хууль ёсны үндэслэлтэй, ямар сонгон шалгаруулалтаар шалгарсан, Монголын Miss Grand International-ийн лицензийг хэн эзэмшиж байгаа талаар албан ёсны, ил тод мэдээлэл өнөөдрийг хүртэл нийтэд танилцуулагдаагүй байна.

Иймд би ANDRA Academy-ийн үүсгэн байгуулагч, Монголын гоо сайхан, загварын салбарт 20 гаруй жил ажилласан мэргэжилтэн, 2015 оноос хойш олон улсын тэмцээнд Монголын оролцогчдыг бэлтгэж ирсэн менторын хувьд Miss Grand International байгууллагад албан шаардлага бүхий мэйл хүргүүллээ.

Уг шаардлагаар:

• Amber Yuhan-ыг Монгол Улсыг төлөөлүүлэхээр бүртгэсэн албан ёсны болон гэрээний үндэслэлийг нэн даруй ил болгох;

• Түүний иргэншил, оршин суух эрх, Монгол Улстай холбоотой бусад хууль ёсны үндэслэлийг баримтаар нотлох;

• Монголын National Director болон лиценз эзэмшигч байгууллагын нэр, эрхийн хугацаа, хамрах хүрээг нийтэд мэдээлэх;

• Төлөөлөгчийг ямар журмаар, ямар шалгуураар сонгосныг тайлбарлах;

• Шалгалт дуусах хүртэл “Mongolia” нэр, Монгол Улсын төрийн далбаа болон туузыг ашиглуулахыг түр зогсоох;

• Хэрэв Монгол Улсыг төлөөлөх шаардлага хангаагүй, ташаа мэдээлэл өгсөн эсвэл Монголын нэр, төрийн далбааг хууль ёсны үндэслэлгүй ашигласан нь тогтоогдвол “Miss Grand Mongolia 2026” бүртгэлийг нэн даруй цуцалж, “Mongolia” туузыг хураан, холбогдох National Director болон хариуцсан этгээдүүдэд дүрэм, гэрээний дагуу хариуцлага тооцох,

Монголын ард түмэн болон Монголын гоо сайхан, загварын салбарынханд албан ёсны тайлбар өгч, зөрчил тогтоогдвол залруулга, уучлал нийтлэхийг шаардсан

Монгол Улсыг олон улсын тавцанд төлөөлөх хүн хууль ёсны, ил тод, шалгагдсан үндэслэлтэй байх ёстой. “Mongolia” нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрх бол худалдаж, тохиролцож эсвэл хариуцлагагүйгээр шилжүүлж болох маркетингийн хэрэгсэл биш. Энэ удаагийн асуудлыг зөвхөн нэг тэмцээн, нэг оролцогчийн асуудал болгон өнгөрөөж болохгүй. Монгол Улсын нэр хүнд, соёлын дархлаа, үндэсний төлөөллийн үнэ цэнийг хамгаалах төрийн бодлогын асуудал болгон авч үзэхийг шаардаж байна" хэмээн мэдээллээ.

tenx-hd
Хуваалцах:460

СЭТГЭГДЭЛ (46)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Арай ч дэ бүхэл бүтэн улсыг ингэж доромжлож болохгүй ш дэ харваас шал хачин сонин хүүхэн бна. Бүр дураараа. Бадамцэцэг анхааралтай сайн бна баярлалаа. Хариу нь ирсэн болову

  • З
    Зочин

    Дэлхийд гайхагдах Монголжин гоо хатадын нэрийг бузарлаж яваа нэг муу хятад хүүхэн Монголын нэр барьж тэмцээнд ороод байх даа яахав дээ!Зарим эрээн цустангууд Бадамгэрэлийг муугаар бичиж байшингынхаа эргэн тойрны хогийг цэвэрлэ гэж донгосч байх юм!Монголын нэрийг барьж болохгүй!

  • З
    Зочин

    Хийх ажилгүй хүмүүс юм даа ккк

  • М
    Монгол

    Маш зөв.Монгол гэсэн сэтгэлтэй.хувиа хичээдэг хүмүүс бол үг хэлж дуугардаггүй шүү

  • З
    Зочин

    Хэнд хамаа байнаа. Хэрэгүй зүйл хөөж байхаар байшингаа тойрсон хогоо түүгээд хаябал илүү дээр Бадамгэрэл гуай

    • G
      Gen z

      Buxel buten ulsiin ner bariad xaanax n medegdexgui xun uls toloolood yvjiina bodox ym alga uu?

    • М
      Монгол

      Монгол хүн бүхэнд хамаатай.хувиа хичээдэг хүмүүс бол дуугарахгүй дээ

  • З
    Зочин

    Зайлуулдаа хүчгүй төрийн байгаа байдал нь дэлхийн хаана ч Монголыг доромжлож дээрэлхэж болно ок

  • Ц
    Цоомоо

    Шалгаж үзэх хэрэгтэй

  • З
    Зочин

    Удахгүй Хятадын Монгол гээд зогсож байх эхлэлээ тавьж байна даа. Яана даа Монголчууд минь

  • Д
    Дк

    Хөөх яагийнуудад хүртэл төрийн далбаа ашиглах эрх гэж байдаг юм уу хэхэ...

  • E
    Enhee

    Medeej sh dee Arai shvv arai

  • З
    Зочин

    Энэ ёстой Хэтэрч байна😡😡😡Монгол Улсын иргэн биш !!! байхад яаж энэ тэмцээнд орсон юм бол !!! Зохион байгуулалттай хийсэн асуудал бна.Монгол Улсын Нүүр Царай болсон Гоо охид ,Бүсгүйчүүдийг минь төлөөлж Ийм аймаар Хиймэл Царайтай Аймшгийн Эмэгтэй ХУУРАН МЭХЭЛЖ орж байгааг таслан зогсоох хтэй !!!

  • И
    иргэн

    Цаад тэмцээн зохион байгуулж газар нь хулхины хуурамч газар юм бишүү.Тоглоомын юм болж байгаа юм байнадаа

  • А
    Ард

    Улс нь санал болгодоггүймуу!!! Хаа хамаагүй хүнийг улсаас нь асуухгүй бүртгээд оруулчихдаг!!!

  • З
    Зочин

    Бид тусгаар улс шүү. Зөвхөн өвөр Монголоос 99.5 % найдвартай байдлаа лихангуулна гэсэн.

  • З
    Зочин

    Хуультай улс охон л бол хуулиа дага

  • З
    Зочин

    Арай ч дээ

  • Х
    Ха ха ха

    "Байж боломжгүй " гэнэ . Бид ярьж, бичиж чадахгүй бол гаднынхан энэ битий л нулимах биз. 🤣

  • З
    Зочин

    Баярцогтын хамаатан бол болно.

  • Ц
    цэка

    Энэ арай хэтэрч байнаа Монгол улсын өчинөөн сайхан бүсгүйчүүд байхад хачин хиймэл Хужаа хүүхэн Улсын минь нэр төр далбаа хуульд халдаж байна үүгийг яавч зүгээр өнгөрөөж болохгүй

  • З
    Зочин

    Монгол улсын нэрээ төлөөлж Монгол хүн оролцох ёстой нэн даруй шалгаж арга хэмжээг хатуу авч буулга

  • S
    Suunii

    Бүхэл бүтэн улсыг гутаан доромжилсон хувь хүн болон зуучилсан агентлагт олон улсын шүүхээр гомдол гаргах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Худлаа биз үнэн юм байхгүй болсон

  • У
    Уншигч

    Үүнийг мэдэж холбогдох газарт нь и-мейл өгч хариу нэхсэн, нийтэд мэдээллийг хүргэсэн энэ хүнд бид талархах хэрэгтэй. Энэ мэт зүй бус үйдэл болон, хэрэв зөвшөөрөл өгсөн албан тушаалтан байвал эх орноосоо уравсанд тооцож хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь ийм зүйлийг энэ улсын иргэн бид бүх шатанд, газар нутагт илрүүлж, мэдээлж нийтэд таниулж байх цаг болсон бн. Хүлээх биш.

  • З
    Зэээ

    Монголчууд минь Эх орноо худалдах болоод бна уу?Үнэн бол Хятад Иргэнд Монголын нэрийн өмнөөс ОУ-н Тэмцээнд оролцох Эрхийг олгож буй Монгол Алба,хүмүүс нь Тархи,зүрх, нэр төр гэж бна уу?!

  • Ү
    Ү

    За яахав дээ хятадад ч бас монгол үндэстэн бий шүү дээ.хилийн цаана байгаа элэг нэгтнээ дэмжээл биз болохгүй юм юу байхав.

    • З
      Зочин

      Үхэж далд ор гөлгөө.

    • Х
      Хуц

      Хуцдаг халтар гөлөг вэ чи.

  • Л
    Л

    Монгол охид олон бгаа хужаа биш шүү

  • Л
    Л

    Энэ буруу болохгүй монгол охид олон бна

  • M
    Mongol

    araichdee

  • М
    Мгл

    Гомдол гаргах хэрэгтэй даварсан муу хужаа

  • Ө
    Өвгөн Тэнгис

    Удахгүй Гятад хүн манай ерөнхиилөгч блчихсн тууж явах виидээ..даварсан хужаа нар шү.

  • З
    Зочин

    Ooroo barag hytad l garaltai bizde

  • З
    Зочин

    О.цогтгэрэл ээ. Чамайг Н.Алтанхуягийг Монголын ерөнхий сайд байхад ахлах зөвлөх байхдаа ЖДҮ сангаас их хэмжээний мөнгө авсан. Энэ бол эрх мэдэл, албан тушаалаа ашигласан гэмт хэрэг мөн биз дээ? Хулгайч аа. Ялаа эдэлж, жангаа зуурдаггүй юм уу?

    • З
      Зочин

      Ард түмэн нь жижигхэн зээл авхад яадаг билээ эд нар татвар төлөгчдийн мөнгийг буцаан төлөлгүй авч дур зоргоороо ийм хүмүүс төрд шургалан байхаар улс эх орон маань хөгжихгүй энэ их баялагийн мөнгө орохгүй биш орж байгаа ард иргэдэд хүртээлгүй ядаж хөгжилдөө зориулмаар ард иргэд цаг хугацааны туршид шүүгээд зөв буруу хэн нь хэн бэ гэдгийг бүгд мэддэг болсон үнэнд гүйцэгдэх цаг ирнэ одоо сайхан боловсролтой залуучууд битгий намд элс иргэний үүргээ биелүүлээд сонгууль сонголттой өөрийнхөө үзэл бодлоор зөв хүнээ сонгоод зөв зүйлд дуугараад үзэл бодолдоо илэрхийлээд яваад өөрчлөгдөнө шүү

  • З
    Зочин

    AI kk

  • M
    MGL

    Zo zo odoo bvvr miss ni xvrtel xytadin xaraat bolgood xaychixlaa Mongol uls bxgvi bolj bga YM bnadoo

  • З
    Зочин

    Арайчдэ!!!!!!!!

  • М
    Мөнхжин

    Ymar nowshin bolood bna. Manai ulsiin hatsar goo ohid ysn be. Ygd mongol hvn bish Ygd hytad hvn gej. arai doromjlood bn shdee.

  • N
    nergvi

    хужаа нар арай л давараад бнуу төр засаг ер нь юу бодож бдын болдоо лалар гээ

  • Z
    Zochin

    Uvur mongol kazak geed bur neg hari ulsiin humuusiig mongoloos zailuulval taarna. Undesnii geh buh yumiig uursdiin bolgoh gsn atgag sanaatai huvalzuud

  • З
    Зочин

    Hujaagiin omhii sanaa yvaad baina daa lalruudaa

  • З
    Зочин

    Shaa gichii

    • З
      Зочин

      аанха хха