Ц.Идэрбат: “Саятан сүрэг”-ийнхэн хаашаа, хэдэн ухна зарснаа ч хэлэхгүй байна
10

Төв аймаг болон зарим аймагт ямааны годрон өвчин гарсны улмаас олон тооны ямааг амьдаар нь устгалд оруулж буй бичлэг мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл нөхцөл байдлын талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрбээр “Саятан сүрэг”-ийнхэн хаашаа, хэдэн ухна зарснаа ч хэлэхгүй байна. Тэр бүү хэл зөрүүлээд годронгийн вакцин санал болгож байгаа талаар ч мэдээлэл байна. Монголд бүртгэлгүй үйлдвэрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй тул тагнуул, ЭЦА-нд хандаад байна" гэлээ.




