ЧУУЛГАН: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа
32

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа. Тодруулбал, санал хураалтад 101 гишүүн оролцсоноос 84 гишүүн дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.
Төсвийн тодотголоор зардлыг 33.9 их наяд болгож, алдагдлыг хоёр их наяд байхаар батлав.




