ЧУУЛГАН: "Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгонд ашиглахыг хориглох" тогтоол батлагдлаа
02

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан ирэх мягмар гараг буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр УИХ-ын Хүндэтгэлийн чуулганыг хуралдуулахаар болсон.
Мөн үүнээс гадна УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Чингис хааны эш зургийг архи, тамхины шошгон дээр ашигладаг байдлыг таслан зогсоох" зорилго бүхий тогтоолын төслийг санаачилсан. Тодруулбал "Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх" тогтоолын төслийг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүдийн олонхы саналаар эцэслэн баталлаа.




.webp)