ХУУЛЬ: Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрсэн иргэн жолоодно

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:SCOOTER/349640044_3558716111115320_7342659806317817564_n.jpg

УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэхүү хуульд цахилгаан дугуй, скүүтерийг хууль тогтоомж, гэрээ конвенцод нийцүүлэн "Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж анх удаа томьёолсон онцлогтой.

Онцлог зохицуулалтууд:

•Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно.

•Тээврийн хэрэгслээ бүртгүүлнэ.

•Энэ төрлийн тээврийн хэрэгслийн жолооч нь сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.

•Эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй. Зөрчсөн тохиолдолд хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Түүнчлэн эрх бүхий этгээдээс тогтоосон зогсоолын байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, ногоон байгууламж, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, эдгээртэй адилтгах газарт мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл байршуулахгүй байх зохицуулалтай.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүүхдүүд унадагаараа унаад л явж байна ш дээ.Цагдаа нар ч ямар ч ханялт тавь даггүй .Хажуугаар нь давхиад гарахад хараагүй юм шиг өнгөрөөдөг ш дээ. Иймд захын иргэд хүүхэд унаж яваа харагдвал тэр дор нь зохих ёсны шаардлага тавьж болиулж баймаар байна. Эцэг эхчүүд ч гэсэн үүн дээр анхаарлаа хандуулмаар байна.

  • З
    Зочин

    Хэзээ ч биеэлэхгүй ийм тэнэг хууль гэх юм гаргаж байхаа болиочээ зориулалтын зам хийгээчээ

  • З
    Зочин

    Хэзээ байхад хууль хэрэгжиж байсан юм хууль хүчний байгуулага нь хүртэл авилга ашиг сонирхолд идэгдчихсэн хуулиа хэрэгжүүлж чадахуу итгэхгүйл байна харья

  • 0
    0юун

    Яасан хэрэгжүүлж чаддаггүй хууль вэ манай улсын хуулийг яахаараа иргэд нь хэрэгжүүлэх нь байтугай тоодоггүй юм бэ гадаад орнуудад торгуулсан л бол тэр дорон л төлдөгбайх юм яагаад вэ гэхээр тухайн торгуулсан дариу төлөхгүй бол торгууль нь нэг хонох юм бол хоног тутамдаа өндөр хүүтэй байдаг учир дор нь төлөхгүй бол төлбөр нь улам нэмэгддэг юм байна иймд манайх бас олон улсын жишигтэй адилхан болгох хэрэгтэй ингэж байж эмх цэгцтэй бие биенээ хүндлэн хөдөлгөөндөө соёлтой оролцдог болно шүүдээ олон улсын жишигтэй эмх цэгцтэй биенээ хүндлэж хөдөлгөөндөө соёлтой оролцож хүн болгон дор бүрнээ хичээцгээе дээ зөрчөл гаргахгүйн төлөө цөмөөрөө дор бүрнээ хичээцгээе улс орнуудаас бид нар юугаараа дутах вэ

  • З
    Зочин

    Дандаа үлгэр ярих юм монгол улсад ёс зүй дэг журам байхгүй хөлөөрөө толгой хийсэн хэн мөнгөтэй хүнд долгинсон тийм л нийгэм болсон шүү дээ дээдчүүл нь ч суудалаа олохгүй болохоор доодчуул нь яаж олох вэ дээ