УДШ-ийн шүүгч Д.Ганзоригийг Гавьяат хуульч цолоор шагнажээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 19 сек
70
legacy:2026/07/IMG_21442.png

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Монгол Улсын Гавьяат хуульч цолоор 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шагналаа.

Монгол Улсын Гавьяат хуульч цол гардаж авсан Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүтэй шүүгч нар, Тамгын газрын дарга болон холбогдох албан хаагчид хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Улсын дээд шүүхийн шүүгч, Гавьяат хуульч Д.Ганзориг нь 1999 оноос хойш шүүх эрх мэдлийн байгууллагад тасралтгүй 27 дахь жилдээ ажиллаж байна.

Тэрбээр 2020-2026 онд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллахдаа шүүхийн тогтолцооны шинэчлэлийг тууштай үргэлжлүүлж, шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлуулан хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, шүүхийн эдийн засгийн баталгааг үе шаттайгаар бэхжүүлэх, шүүхийн байр, дэд бүтцийн нөхцөлийг сайжруулахад анхаарч, Улсын дээд шүүх Хангарди ордонд үйл ажиллагаагаа явуулж эхлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Түүнчлэн шүүхийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх тэр дундаа хяналтын шатны шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, дагнасан шүүхийн тогтолцоог төгөлдөршүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Мөн Шүүхийн академийн чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэн сургалт, судалгаа, шинжилгээний чанар, чадавхыг бэхжүүлэх, шүүхийн байгууллагын олон улсын хамтын ажиллагаа, гадаад харилцааг тэлж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, боловсронгуй болгох чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж, шүүх эрх мэдлийн хөгжил, шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсан билээ.

Эрхэм Гавьяат хуульч Д.Ганзориг таны Монголын хууль, эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсье.

tenx-hd
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эрх мэдэлтэн, улс төрчдийн бамбай байсан хар лагаа

  • З
    Зочин

    Ene shagnal ilyydjee

  • Н
    Настан

    Хууль зүйн салбар тэр дундаа ШҮҮХ ард түмний итгэл,найдварыг бүрэн хөсөрдүүлсэн газар даа.Монгол төр Хүрэлсүхийн үед доройтолынхоо оргилд гарлаа.Эргэж яаж буунадаа.

  • З
    Зочин

    Авилгачдын эрхийг хамгаалсан тул Гавьят цол хүртсэн хог

  • И
    ИНЭЭДТЭЙ

    МАН, АН ын авлигачид хариу барьж байна

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    yun pyaldag gulug ve. hergee shiiduuleh geeed boov guhuj ugch bnu eniig bicsen ac