АУДИТ: 2025 онд ЭХЯ-ны харьяа 30 ТӨК-ийн 24 нь АЛДАГДАЛТАЙ ажилласан бол сайд асан Б.Чойжилсүрэнд 288.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 40 сек
150
legacy:2026/06/a20139814f2f40fe9cc3899baef5045d.jfif

Үндэсний аудитын газар саяхан 32 төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг олон нийтэд хүргэсэн. Тодруулбал, 32 ТЕЗ-ийн 12-т нь өөрчлөлтгүй дүгнэлт өгсөн бол 20-д нь хязгаарлалттай дүгнэлтийг өгсөн юм.

Хязгаарлалттай дүгнэлт авсан 20 ТЕЗ-ийн нэг нь Эрчим хүчний яам. Тодруулбал, Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 680.4 тэрбум төгрөгийн 213 зөрчил илэрчээ.

Тэгвэл ийнхүү хязгаарлалттай дүгнэлтэд дурдагдсан анхаарал татахуйц асуудлуудыг хүргэе.

-Б.Чойжилсүрэн сайдын санхүүгийн тайлангаас 288.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ-

Аудитын байгууллагаас ЭХ-ний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ 33 газрыг хамруулжээ. Тус байгууллагуудаас нийт 680 тэрбум төгрөгийн 213 зөрчил илэрсэн байгаа юм. Харин Эрчим хүчний сайдын санхүүгийн тайлангаас 288.3 тэрбум төгрөгийн хоёр зөрчил илэрчээ. Өөрөөр хэлбэл, тухайн тайланд онд салбарын сайдаар Б.Чойжилсүрэн ажиллаж байсан билээ.

ubn-v2-media-dqh4fj4l.jfif

-ТӨҮГ-уудад 44.1 тэрбум төгрөгийн эрчим хүчний татаас олгожээ-

2025 онд Эрчим хүчний сайдын тушаалаар хэд хэдэн газруудад татаас санхүүжилт олгожээ. Эдгээр дундаас, төрийн өмчит үйлдвэрийн газруудад 44.1 тэрбум төгрөгийн эрчим хүчний татаас олгосон байна. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн түүх соёлын өвийг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх зардлыг ЭХЯ-ны урсгал зардлаас олгохоор баталсан боловч татаас, шилжүүлгээс 3.6 тэрбум төгрөгийг гүйлгэн зарцуулсан талаар дурджээ.

-30 ТӨК-д найдваргүй болон олон жилийн насжилттай 6 тэрбум төгрөгийн авлага байна-

Эрчим хүчний яамны харьяа 30 төрийн өмчит хувьцаат компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг 2025 оны байдлаар авч үзжээ. Ингэхдээ нийт орлого 2.7 их наяд төгрөг, нийт зардал 2.7 их наяд төгрөг, нийт хөрөнгө 1.9 их наяд төгрөг байгаа бол 1.1 их наяд төгрөгийн өр төлбөртэй гэжээ. Түүнчлэн найдваргүй болон олон жилийн насжилттай авлага 6 тэрбум төгрөг байна. Ингэхдээ Амгалан дулааны станц ТӨХК 14.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлээгүй байна.

-ЭХЯ-ны харьяа 30 ТӨК-ийн 24 нь 2025 онд 43.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ-

Тэгвэл эл компаниудаас 10 нь 11 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 24 нь 43.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Алдагдал үүсэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлсийг дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:

-Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф батлах тухай” 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор үнэ тарифыг батлахдаа зорилтот түвшинд төлөвлөсөн борлуулалтын орлогыг бууруулсан;

-Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл болон бусад төслийн хэрэгжилтэд валютын ханшийн өөрчлөлт ихээхэн нөлөөлж, компаниудын ашигт ажиллагааг бууруулсан гэв.

Үүнтэй холбоотойгоор аудитын байгууллагаас цаашид Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд эрчим хүчний салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг баталсан тул үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, алдагдлыг бууруулах, санхүүгийн сахилга батыг сайжруулах, тарифын бодлогыг оновчтой болгох зэрэг тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж дүгнэлтэд тусгасан байна.

-61.5 тэрбум төгрөгийн төлбөрийг төлөлгүй үлдээснээс болж өрийн хэмжээ нэмэгдсэн-

Эрчим хүчний яам нь Сангийн яамаар дамжуулан гадаадын 9 банкны эх үүсвэрээр 1993-2048 онуудад хэрэгжүүлэхээр урт хугацааны дамжуулан зээлийн гэрээг байгуулсан байна. 2025 онд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт нийт 101.4 тэрбум төгрөг төлөхөөс 39.9 тэрбум төгрөгийг төлж, 61.5 тэрбум төгрөгийг төлөөгүй үлдээснээр өрийн хэмжээ нэмэгджээ.

tenx-hd
Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нам дагаж хулгай луйвар хийж гаршсан энэ мэтийн өлөнгүүд энэ засаг их хурал гээд төрд олон байна дөө

  • З
    Зочин

    Төрийн өмчит компаниуд чинь бүр дампуурахын дээдээр дампуурсан байна

  • Z
    Zochin

    Horongiig n huraa

  • Z
    Zochin

    Horongiig n huraah tolvvleh heregtei ard tvmen hohiroh ysgvi

  • И
    Иргэн

    Зохион байгуулалттайгаар "Аудитын хонгил" угсарчээ

  • И
    Иргэн

    Аудит нь ч, хэвлэл нь ч мэдээллийг гуйвуулж шантааж, улс төрийн ашиг хонжоо хайдаг болжээ. 288 зөрчил гээд байгаа нь аль 1992 онд Эгийн голын УЦС төслийн ТЭЗҮ хийлгэхээр АХБ-аас авсан зээлийн үлдэгдэл 13 тэрбум, 1999-2002 онд Тайширын УЦС барихад Абу Даби болон Кувейтын сангаас авсан зээлийн үлдэгдэл 113 тэрбум байх жишээтэй. Тайширын УЦС төсөл ашиглалтад ороод удаж байна. ӨМНӨ нь 20 жил аудит нь энэ асуудлаа ярьж байхгүй, гэнэт л Чойжоо сайд зөрчил гаргачихлаа гэж сүржигнэж энтр.

  • З
    Зочин

    Ард түмний мөнгийг гарын салаагаараа зоргоороо үрэх юмаа. Өөрсдөөр нь төлүүлье.

  • Н
    Намсрай

    Дарга нарын буруутай үйлдлээс үүссэн төсвийн алдагдлыг ард иргэд хүлээх ёсгүй юм байна

  • З
    Зочин

    Энэ намчин өлөн бөгс цүнхчин дарга долооогч эр эм бузруудл ханаж цадахгүй хулгааа тонуул луйвар хиииж хагартлааа баяжих гэж нам намрууу ородог болсон юм бишүүүү ядаж хүн үхдэг болгосон бурхан шудрага юмдааа жоохон хүнлэг буянлаг байвал буцахдан дээрсэн гэж үг биии

  • З
    Зочин

    Энэ зэвүүн царайтыг шоронд хийж, хөрөнгийг нь хураах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Iim toriin hulgaichidtai temtseej hatuu huuliin hariutslaga onogduulah heregtei. zohih horongiin huraaj ulsyn tosovt oruulah heregtei. hudlaa hasag Naraa-gaar ni taltsaad baihiin

  • З
    Зочин

    Увсын 100 жил болоогүй байхад л 100 жил боллоо. Гээд 2 тэрбум Увсад зараад байсан шүү.Тэрийг төлүүлэх хэрэгтэй

  • З
    Зочин

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

  • З
    Зочин

    Сайд нь өөрийн гараар эрчим хүчний салбараа тонож дээ

  • З
    Зочин

    Татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй сарвуугаараа урсгажээ, арай гэхэд арай юм аа