Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хоригложээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:amarbayasgalan/jhf.jpg

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд өнгөрсөн гуравдугаар сард шүүхээс хилийн хориг тавиад байсан. Тодруулбал түүнийг авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар буруутган шалгаж эхэлсэн.

Тэгвэл түүнд тавьсан "Монгол Улсын хилээр гарах" таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон шийдвэрийг шүүхээс гаргажээ. Сануулахад, өмнө нь тэрбээр хилийн хоригоо цуцлуулахаар хэд хэдэн удаа шүүхэд хандаад байсан ч хилийн хоригийг цуцлахаас татгалзаж байсан юм. Харин энэ удаад хилийн хоригийг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон байна.

Д.Амарбаясгалангийн хэрэгт холбогдуулан МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Чулуунзагд болон түүний ах Ц.Ламжав нарыг шалгаж эхэлсэн байдаг.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Авилгач халтар хар нүүрсчин энхбериагийн кино төгсөх тийшээгээ болж байгаа юм байна

  • Z
    Zochin

    Новшнууд наймаалцаж дуусч дээ. Зугатаалгах нь л дээ.

  • З
    Зочин

    Дотроо байлдаад огцруулаад огцроод байхаар МАН юу болох вээ!!!!???

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    I geed nam bolvoo huurhii nuursnii hereg. Mongold huuliin zasaglal hezee ch baigaagui, baihchgui muu uhernuud