Бусдад 87.7 мянган ам.доллар шилжүүлж, өөртөө 796.6 сая төгрөгийн урамшуулал олгосон Д.Гардийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2026/06/GardiBZS.png

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 18-24-ний хооронд гэмт хэргийн шинжтэй 119 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 92 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гарди нь шууд биелэгдэх шинжтэй байгууллагын тушаалаар нэр бүхий этгээдүүдэд 87.7 мянган ам.долларыг шилжүүлсний зэрэгцээ нийт 796.6 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох шийдвэрийг гаргаж өөртөө давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • N
    No

    Ene ugasa butehgui gar hamraa suhud yaj blaadaaa mundag hun shg l bsn unen nuur tsarai n iim bna

  • У
    Уншигч

    Харах царайны аймшигийн кинонд нүүрээ будаж засалгүй тоглуулахад тохирох царай байна.

  • Г
    ГАРЬД

    ЯАХАВ ДЭЭ ГЭЭД ХАРЖ ҮЗЭЭД ХАРИН Ч БАГА ХУССАН !