2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

Хоосон
UBn teamУнших: 1 мин
370
legacy:erdenestavantolgoi/MPA485971.jpg

Иргэдийн эзэмшиж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг “Эрдэнэс Монгол” ХХК Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүллээ. Ингэснээр 2012 оноос хойш нас барсан 132,692 хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байсан 111.2 сая ширхэг хувьцааг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлөн авах эрх зүйн боломж бүрдэж байна.

Мөн дээрх иргэдийн хувьцаанд ногдох хуримтлагдсан ногдол ашиг одоогоор Төрийн сангийн дансанд хадгалагдаж байгаа бөгөөд цаашид хууль ёсны өвлөгчдөд шилжүүлэх нөхцөл бүрдэнэ. Өвлүүлэх эрхийг нээсэн Засгийн газрын тогтоол 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. "Эрдэнэс Тавантолгой" ХК болон төрийн холбогдох байгууллагууд ирэх нэг сарын хугацаанд хувьцаа өвлөн авах боломжтой иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар, зааварчилгаа өгч ажиллана.

Энэ шийдвэр нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжиж буй чухал алхам бөгөөд 1072 хувьцаатай холбоотой 10 гаруй жил яригдсан асуудлыг бодитоор шийдвэрлэж, гацаанаас гаргалаа. Иргэдийн өмчийн эрхийг хамгаалсан, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг урагшлуулсан, шударга ёсны чухал шийдвэр боллоо.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол

tenx-hd
Хуваалцах:370

СЭТГЭГДЭЛ (37)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Төрсөн төрж байгаа бүх хүүхдэд олгож байгаа юм уу дунд нь хүүхдүүд орхигдоод байгаа юм биш биз дээ он зааснаас болоод

  • М
    Мөнхчимэг

    Ямар материал бүрдүүлэх үү,иргэддээ чирэгдэлгүй баймаар бна

  • Д
    Дулмаа

    Зөв шийдвэр байна миний аав 2025 онд бурхан болсон би өвлөж авмаар байна

  • З
    Зочин

    Butsaagdsan huvtsaanii mungu yaj butsaaj avah ve

  • V
    v

    Aaw Eej Ah 3hvn bga yaaj awah ve bichig barimt yu bvrdvvldeg ve

  • Л
    Лхагва Очир

    Миний ээж 2019 онд өнгөрсөн юмаа хаана хандах вэ

  • A
    Anu

    Ymar bichig barimt

  • T
    Tserennyam

    Нөхөр минь 2018 онд нас барсан ямар бичиг баримт бүрлүүлэх вэ онлайнаар өгч болох уу мэлээлэл өгнө үү

  • Б
    Бадамханд

    Аав минь 2012 онд бурхан болсон яамар бичэг баримт бүрдүүлж хаан хандах вэ

  • Г
    Галбадрах Өнөржаргал

    Дүү ээж 2 маань 2014 дүү маань 2016 өнгөрсөн юмаа хувьцааг нь яааж авах бэ

  • I
    Ice

    Yaj ymr bishig barimt bvrdvvleed hzee awah we todorhoi bicheec

  • Б
    Б.Ертай

    Миний охин маань 2016онд нас барсан энэ хүний ямар бичиг бүрдүүлэх вэ?

  • А
    Амарпүрэв

    Охин маань 2022 онд нас барсан хаана хандаж бүртгүүлэх ёстой вэ

  • Э
    Энхмаа

    Ямар бичиг баримт бүрдүүлхүү. Хаана хандах вэ. Хэзээнннс өгөх вэ

  • E
    Enhbaatat

    Bi ailin gants hvvhed aaw min 22 ond burhan bolson huwitsag ni yaaj awdin

  • M
    Monhzul

    Haan Hannah wee utasnii dugaar bna uu

  • S
    Sonintsetseg

    How shiidwer bna ta behind bayarlalaa

  • М
    Мөнхзул

    хаана хандах уу

  • Г
    Гантөмөр

    Хувьцаа байгаа эсэхийг яаж мэдэх вэ

  • J
    jawzansuren

    unheer zow shiidel bna

  • З
    Зочин

    Манай ээж 2018онд нас барсан хувьцаа авж болдог юмуу

  • З
    Зочин

    Төрсөн ахынхаа хувьцааг яаж хөөцөлдөж ямар шугмаар авах вэ мэдээлэл авах гэсэн юм

  • Э
    Энхтамир

    Сайн байна уу би юм асуух гэсэн юмаа би ээжээрэй овогтой юмаа аавынхаа хувьцааг яааж хөөцөлдөх үү

  • А
    Алтаншагай

    Ээж минь 2014 онд бурхан болсон хувьцааг нь яаж авах вэ?

  • З
    Зочин

    Аав маан 2022 онд бурхан болсон

  • А
    Алтантуяа

    Манай нөхөр 2018 онд зуурдаар бурхан болсон хувьцааг нь яаж авхуу

  • З
    Зочин

    Нас барсан. хүүхдүүдийнхээ хувцсыг өгч болдоггүй юу?

  • L
    L. Buynzaya

    Manai nohor 2024oni03sarin2ni shiljeh shono zuurdaar nas barsan teriig yaaj awhuu

  • Б
    баярбат

    ар гэр хүүхэдүүдэнэ өвлүүлдэг юмуу хаана бүртгүүлдэг вэ

  • Б
    Булгансайхан

    Аав маан 1952 он төрсөн 2023 онд нас барсан

  • Г
    Г.Нина

    Ээж маань юм 2013оны 7 сард өнгөрсөн

  • О
    Оюунтуяа

    ymar bicheg barimt burduuleh we

  • T
    Temv

    Haana ochij uulzah ,ymar bicheg barimt bvrdvvleh we?

  • Д
    Дуламсүрэн

    Ямар бичиг баримт бүрдүүлэх Холбогдох дугаар.

  • U
    Uranchimeg

    Yamar bichig barimt haana burduulj ogoh we

  • М
    Мөнхэрдэнэ

    Бүрдүүлэх мятрал

  • G
    Ganzul

    Yamar dugaaraar haana yaj ochij uulzaj medeelel awah we